10 сарын 12, ням
[Ехова] та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална (1 Петр 5:10).
Бурхны үгэнд үнэнч хүмүүсийг голдуу хүчтэй гэж бичсэн байдаг. Гэхдээ хамгийн хүчтэй хүнд ч хүчин мөхөс санагдах үе гардаг. Жишээлбэл Давид хаанд «уул» шиг хүчтэй гэж бодогдох үе байсан ч айх ч үе байжээ (Дуу. 30:7). Самсон Бурхны агуу хүчийг аваад ер бусын хүчтэй болдог ч Бурхан туслахаа боливол «доройтон жирийн хүний адил болно» гэдгээ мэддэг байлаа (Шүү. 14:5, 6; 16:17). Ехова хүч өгсөн учраас л эдгээр үнэнч хүн хүчтэй болдог байсан нь тодорхой. Элч Паул Еховагаас хүч авах хэрэгтэйгээ ойлгодог байв (2 Кор. 12:9, 10). Тэрбээр өвдөж зовно (Гал. 4:13, 14). Заримдаа зөвийг үйлдье гэсэн ч хэцүү санагдана (Ром 7:18, 19). Мөн санаа нь зовниж, өөрт нь юу тохиолдох бол гэж айх ч үе гарна (2 Кор. 1:8, 9). Гэхдээ хүчин мөхөс байхдаа хүчтэй байв. Яагаад? Ехова яг шаардлагатай хүчийг түүнд хайрлаж, батжуулсан. хц23.10 х. 12 д/м 1–2
10 сарын 13, даваа
ЭЗЭН зүрхийг нь хардаг (1 Сам. 16:7).
Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж танд бодогдвол Ехова өөртөө татсаныг санаарай (Ёох. 6:44). Бид өөрсдөө ч анзаараагүй сайн талыг Ехова мэддэг, бас бидний зүрхийг хардаг (Ш.дэд 6:30). Тиймээс үнэлж эрхэмлэдгээ хэлэхэд нь бид итгэх учиртай (1 Ёох. 3:19, 20). Зарим маань үнэнийг мэдэхээсээ өмнө хийсэн үйл хэргээсээ болоод одоо ч өөрийгөө буруутгадаг (1 Петр 4:3). Христийн үнэнч дагалдагч ч нүгэлт хандлагатайгаа тэмцдэг. Та яадаг вэ? Ехова намайг уучлаагүй гэж хааяа санагддаг уу? Хэрэв тийм бол Еховагийн үнэнч үйлчлэгчид ийм хандлагатайгаа тэмцэж ирснийг мэдвэл тайвширна. Жишээлбэл элч Паул төгс бус байдлынхаа тухай бодоод их гутардаг байсан (Ром 7:24). Тэрбээр гэмшиж, баптисм хүртсэн ч өөрийнхөө тухай «элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь», «нүгэлтнүүдийн адгийн муу нь» гэж бичжээ (1 Кор. 15:9; 1 Тим. 1:15). хц24.03 х. 27 д/м 5–6
10 сарын 14, мягмар
Тэд ... ЭЗЭНий өргөөг орхи[сон] (Ш.дэд 24:18).
Буруу шийдвэр гаргасан Иехоаш хаанаас сурах нэг юм нь Еховаг хайрлаж, түүнийг баярлуулахыг хүсдэг хүмүүсийг сонгож нөхөрлөх юм. Тэд зөв юм хийхэд маань сайнаар нөлөөлнө. Зөвхөн үеийнхээ хүмүүстэй нөхөрлөнө гэж хязгаар тавих хэрэггүй. Иехоаш найз Иехоиадагаас хамаагүй залуу байсныг санаарай. Найз нөхдөө сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Тэд Еховад улам итгэдэг болоход минь тус болох уу? Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрахыг минь дэмждэг үү? Еховагийн тухай болон Библийн үнэний талаар ярьдаг уу? Бурхны хэм хэмжээг хүндэлдэг үү? Сонсохыг хүссэн зүйлийг минь л хэлдэг үү? Эсвэл миний алдаа дутагдлыг шударгаар хэлдэг үү?» (Сур. 27:5, 6, 17). Үнэндээ найзууд чинь Еховаг хайрладаггүй бол тэд чамд тус болохгүй. Хэрвээ Еховаг хайрладаг найзуудтай бол тэднээсээ бүү холдоорой. Тэд үргэлж чамд тусална! (Сур. 13:20). хц23.09 х. 9–10 д/м 6–7